Friday, April 13, 2007

Монголд Сумогийн менежментийг Үндэсний бөхөд нэвтрүүлж болох уу?.


Сvмогийн дэвжээний систем нэвтрэхэд хэцvv ч, том компаниуд, нутгийн зөвлөлvvдэд тvшиглээд гал байгуулж болох. Наадмын өмнө гардаг галыг жил тойрон гаргадаг болгоё. Менежментээ сайжруулж зах зээлд тохирсон уян хатан бодлого явуулья. Үндэсний бөхтэй холбоотой бvх зvйлийн эрхийг холбоо нь эзэмших ёстой. Бөхчvvдийн дvрс зурагтай ил захидал, календарь, плакат гаргах, vйлдвэрлэх эрхийг Үндэсний бөхийн холбоо дангаар эзэмшин худалдаалбаас багагvй орлого олчихно. За тэгээд хvvхэлдэй, тvлхvvрийн оосор, сэтгvvл гээд л юу эс хийж болох вэ дээ. Гадаадад зардаггvй юм гэхэд жуулчдад арилжин бөхчvvддээ хувь хvртээдэг байвал дээрсэн. Энэ мэтчилэн орлогын эх vvсвэрийг олж зөв зvйтэй зарцуулбал Үндэсний бөхийн холбоо шиг боломжтой спортын холбоо манайд байхгvй.

Шинэ залуу од гарч ирэх нь тухайн vеийнхээ бөхийн хөгжилд их нөлөө vзvvлдэг. Таканохана, Ваканохана ах дvvсийг барилдаж байх vед сvмогийн ордон vргэлж хvнээр дvvрэн байдаг байв. Үvний тулд бөхчvvдээ рекламдаж сурталчлах хэрэгтэй. Такамисакаригийн нvvр цээжээ балбадгийг анх холбооноос хориглох гэж байсан ч судалгаа хийж vзээд больсон байна. Учир нь хvмvvс Такамисакариг харах гэж ордонд ирж байгаа нь судалгаагаар гарч. Барилдааныг нь биш нvvр царайных нь хувирлыг харахын төлөө. Тэр тусмаа сvмо ер сонирхдоггvй байсан хvн хvртэл ордонд ирдэг болжээ.

Сvмогийн ордонд хоолны газар, бэлэг дурсгалын мухлаг гээд л бэлэн тул 50 ногооноор тасалбар авч ирсэн хvн нэг мэдэхэд 40 ногооноор ууж идээд, 60 ногооноор дурсгал худалдаж аваад гардаг. Сvмогийн холбоо ч энэ тал дээр хурдан шалмаг ажиллана. Такамисакари алдаршаад эхлэнгvvт нэрээр нь хоол гаргасан нь тэр дороо л дууссан. Манайд шинэ залуу од цөөн төдийгvй байгаа хэдийгээ холбооноос сурталчилж алдаршуулах тал дээр хангалтгvй байх шиг. Аль хэдийний зургаан заан гэж яригддаг байсан хэдийгээ л танихаас шинэ бөхчvvдийн царай зvсийг сайн мэдэхгvй хvн олон.

Тэмцээн уралдааныг сонирхолтой болгох нэг чухал зvйл шvvлт. Худлаа шvvгээд эхэлбэл vзэгчид дургvйцэн, дахиж бөхийн ордонд ирэхгvй ч юм бил vv. Засуулууд яагаад дандаа хөгшин, дээл гутлаа даахгvй хvмvvс байдгийг гайхах юм. Нэг бол холбооноос ахмадуудаа ажил хийлгэж, аж амьдралыг нь дэмжиж байгаа байх, эсвэл настай хvмvvс цалин бага авдаг болохоор ажиллуулдаг юм болов уу. Энэ бvхний эцэст хохирдог нь vзэгчид, бөхчvvд. Үндэсний бөхийн холбооноос энэ тал дээр анхааран залуу халаа засуулч бэлтгэх, Биеийн тамирын их дээд сургуулиудтай хамтран засуул шvvгчийн анги нээх, шvvлтэд видео бичлэг ашиглах нь маргааныг таслах хялбар арга.

Оны эхнээс жилдээ зохиогдох тэмцээн уралдааны хуваарь гаргах нь хорхойтнууд төдийгvй бөхчvvдэд ч ажил алба, бэлтгэлээ зохицуулахад хэрэгтэй. Аль болох олон шилдэг бөх барилдвал хvн ч их vзнэ. Барилдааныг нэвтрvvлэх эрхийг телевиз радиотой гэрээ байгуулан худалдах, реклам сурталчилгаа, ивээн тэтгэгч гээд мөнгө олох арга олон.

Японы сvмо бөх эрт дээр vеэс энэ тал дээр сайн анхаарч байсны ачаар өдий зэрэгтэй яваа. Тойргоос гарах, эсвэл биеийн аль нэг хэсэг газар хvрэхэд ялагдана гэсэн хvvхдэд ч ойлгомжтой энгийн дvрэм, тэгээд жижиг бөх томыгоо хаяж vзэгчдийг шуугиулах , өрсөлдөгчөөсөө гадна дэвжээтэйгээ барилдан, гарахгvйн тулд хамаг хvчээ дайчлан довтлох, уйдах зав өгөлгvй шуурхай дуусах, тухайн vедээ тохирсон ìåíåæìåíòèéí áîäëîãî гээд л олон зvйлийн ачаар сvмо бусад орны сырым, кураш, манай vндэсний бөхөөс илvv хөгжиж ирсэн юм. Гэхдээ vргэлж дэвжээд дэвшээд амгалан тайван яваад ирсэн юм бас биш. Цалин мөнгө, цол гээд л олон маргаан хагарал гарч байсан...

Мэдээллийг интернэтээс.

No comments: