Friday, September 03, 2010

“Орхон” эко клубын хүүхдүүд

“Орхоны хөндийн” БЦГ-ын Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб Хоггүй Хархорин аян зарлаж сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлуулах ажлыг амжилттай хийлээ. Навчин хэлбэртэй нэг загварын 15ш хогийн савыг албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн. Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажлыг хийгээд байна.

Wednesday, May 26, 2010

Хархоринд Эко клуб байгуулагдлаа.


Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны ОРХОН мэдээллийн төвөөс Хархорин сумын 8-р ангийн сурагчдаас ОХБЦГ-ын Хамгаалалтын захиргааны дэргэд Эко клуб байгуулж гишүүдэд үнэмлэх гардууллаа. Одоогоор 40 сурагч эко клубд нэгдээд байна.
Энэ клуб өөрийн дагаж мөрдөх журамаа баталж, хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд байгаль хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах урам зоригтой байна. Клубын цуглаан 7 хоног бүр тогтсон өдөр, цагтай. Цаашид хог хаягдалтай тэмцэх их ажлыг өрнүүлэхээ төлөвлөөд байгаа бөгөөд үүнд нийт байгууллагуудтай хамтран ажиллах төсөл боловсруулж байна . Клубын гишүүд мод тарьж , нөхөн сэргээх, хог цэвэрлэх ажлыг хийгээд эхэлсэн.

Tuesday, March 02, 2010

Миний мэргэжил Экологич



Сайн байна уу? Өөрийн блогт оролгүй зөндөө уджээ.
2010 оны 03 сарын 01 нд би шинэ ажил хүлээж авлаа. Миний хийх юмсан гэж бодож байсан мэргэжлийн ажлын маань анхны гараа юмдаа. Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар иргэд, олон нийт, хүүхдүүдэд хандсан мэдээллийн олон талын арга хэмжээ авч явуулах нь миний ажлын гол үүрэг юм. Одоо Монгол улсад тулгамдаад байгаа байгаль экологийн хүндрэлтэй асуудлаас гарах аргуудын нэг нь ард иргэдэд экологийн мэдлэг олгох явдал юм. Үүнийг байгууллагаа төлөөлж Хархоринчуудад ялангуа өсвөр насны хүүхдүүдэд хандсан арга хэмжээ авах нь зүйтэй санагдана Энэ бол эхлэл. Цаашид хийсэн ажлаа та бүхэндээ байнга тайлагнах болно.
Миний блогт зочилсонд баярлалаа. Дахин зочлоорой.