Showing posts with label Эко клуб. Show all posts
Showing posts with label Эко клуб. Show all posts

Wednesday, January 04, 2012

Орхон эко клуб гишүүнчлэлийн хүрээгээ тэллээ





















Бидний үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Дэлхийн зөн ОУБ-ын ажилтнууд дэмжих шийдвэр гаргаж, хамтран ажилладаг Арвайхээр сумын 1-р сургуулийн “Ногоон төгөл”клубын багш, хүүхдүүдийн үйл ажиллагаатай танилцах мөн “Хүүхдийн оролцооны байгууллагатай ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг “Ногоон төгөл” эко клубын чиглүүлэгч багш Наранцацрал удирдан явуулж хүүхдүүдэд сонирхолтой, өвөрмөц аргазүйгээр сургалт өглөө.
Хүүхдийн оролцооны төрөл, хэрхэн оролцох тухай, оролцоог хөгжүүлж, хүүхдийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх тухай үзүүлэн тараах материал ашиглан хүүхдүүдэд ойлголт өгсөн. Оролцоо /Жинхэнэ, Хүссэн, Хүсээгүй / гэсэн 3 төрөл байдаг ба энэ оролцоонуудын тодорхойлолтыг хэлж, жишээ болох үйл явдлын хураангүй мэдээллээр хүүхдүүдээр өөрсдөөр нь ялгуулж тайлбарлуулсан.
Эко клуб бол Хүүхдийн оролцооны байгууллага гэдгийг тодруулж ойлгуулсан. Оролцооны байгууллагын гишүүд бусдыг сонсож чаддаг байх, дараа нь өөрсдөө ярьж, ярилцдаг чадвартай байхыг гишүүдэд онцойлон хэлж байсан.
Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол болон Экологийн шинжлэх ухааны тухай товч танилцуулга хийж, мэдлэг мэдээлэл олж цааш нь зөв дамжуулах нь оролцооны байгууллагын гишүүдийн ахнаарч явах чухал асуудал гэдгийг багшийн зүгээс хэлж байлаа.
Бид юу хийх вэ? Юу нь илүү чухал вэ? Хэрхэн хийж болох, талаар хүүхдүүдтэй санал бодлоо солилцсон. Чиглүүлэгч багш Нарарцацрал манай клубыг өөрийн байгууллагын салбар болж байгааг бахархарлтай хэлж цаашид энэ хүүхдүүдийн эрч хүчээр төв байгууллага болгоход татгалзах зүйлгүй юм байна. Хамгийн гол нь хийсэн ажлын үр дүн үүнийг шийдэх болно гэдгээ илэрхийлсэн.
Мэргэжилтэн Амартүвшингийн зүгээс клубын үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажилд энэ сургалт маш том түлхэц болж өгснийг онцгойлж, өөрийн зүгээс хүүхдүүдийн оролцооны тал дээр гаргасан алдаа дутагдал олон байсныг хэлж цаашид багш нар, төслийн байгуулагуудтай хамтарч эко клубын үйл ажиллагааг улам өргөжүүлэх, мөн бүгд танай клубын гишүүн болж аймаг улсын чанартай арга хэмжээнд хүүхдүүдээ оролцуулж байх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Friday, September 03, 2010

“Орхон” эко клубын хүүхдүүд

“Орхоны хөндийн” БЦГ-ын Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб Хоггүй Хархорин аян зарлаж сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлуулах ажлыг амжилттай хийлээ. Навчин хэлбэртэй нэг загварын 15ш хогийн савыг албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн. Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажлыг хийгээд байна.

Wednesday, May 26, 2010

Хархоринд Эко клуб байгуулагдлаа.


Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны ОРХОН мэдээллийн төвөөс Хархорин сумын 8-р ангийн сурагчдаас ОХБЦГ-ын Хамгаалалтын захиргааны дэргэд Эко клуб байгуулж гишүүдэд үнэмлэх гардууллаа. Одоогоор 40 сурагч эко клубд нэгдээд байна.
Энэ клуб өөрийн дагаж мөрдөх журамаа баталж, хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд байгаль хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах урам зоригтой байна. Клубын цуглаан 7 хоног бүр тогтсон өдөр, цагтай. Цаашид хог хаягдалтай тэмцэх их ажлыг өрнүүлэхээ төлөвлөөд байгаа бөгөөд үүнд нийт байгууллагуудтай хамтран ажиллах төсөл боловсруулж байна . Клубын гишүүд мод тарьж , нөхөн сэргээх, хог цэвэрлэх ажлыг хийгээд эхэлсэн.