Friday, March 14, 2008

Хөдөөгийн амьдрал

Хөдөөгийн айлуудаар орж өрх бүрийн гишүүдийн судалгааг хийхийн хажуугаар УИХ-ын сонгуулийн талаар мэдээлэл хир байгааг асууж тэдэнд тухайн мэдээлэлийг үнэн зөвөөр өгч хоёр хоног ажилалаад ирлээ. Орсон айл бүрээс өрхийн гишүүдийн судалгааг авахад хүндрэл гарсангүй. Харин ч ойрын үед төвөөс хүмүүс айл хэсч яваагүй учир сонин сайхан дуулах гэж их уриалгахан угтаж авч байлаа.
Хархорин сумын Шанх баг сонгуулийн 2 тойрогтой. Нэг тойрог нь 100-аад өрхтэй. Үүний 86 өрхөөр орж хөдөөгийн амьдрал ямар байгааг асууж тэдэнд сонгуулийн томсгосон тойрог гэж юу болох, энэ жил сонгуульд хэдэн хүний төлөө саналаа өгөхийг ухуулан таниулах гол ажлаа амжуулж ирлээ. Ихэнх иргэд томсгосон тойргийн талаар ойлгоогүй, хэдэн хүний төлөө саналаа өгөхөө мэдэхгүй байлаа. Айл бүрт аймагтаа нэр дэвших хүмүүсийн талаар нийтлэсэн хэвлэл, зурхайтай хуанли тарааж аль намыг дэмждэг хичнээн нь ямар намын гишүүн болохыг асууж судлалаа. Мөн одоо хөдөөгийн ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг ч сонсож өөрийн боломжоор шийдвэрлэх хүмүүсд уламжилах, шийдүүлэх арга хэмжээнд анхаарал тавихаа амлаж байлаа.
Мал муудаж өвс тэжээлгүй мал төллөхөд хүндрэл гарч байна, худаг эвдэрсэн усны хомсдолтой, цасгүй болохоор ногоо эрт гарахгүй хаваржилт хүндрэлтэй болж байгаа талаар орсон айлын хүн бүр зовлон тоочиж байна. Тэгэхээр би тэдэнд хэрхэн яаж туслах вэ гэж хэнд яаж хандах вэ гэж бодож эхэллээ... Ямартаа ч нэр дэвшигчиддээ хандъя. Энэ ажлыг бид хийнэ.

No comments: