Tuesday, March 11, 2008

Сонгууль ойртож байна

Сонгууль ойртохоор энэ жилийн сонгуулийг хэрхэн цэвэр маргаангүй явуулах вэ хэмээн толгойгоо гашилгах хүмүүс олон байгаа нь дамжиггүй. Энэ ажлын эхний шат иргэний бүртгэлийг шинэчилж байна. Иргэний бүртгэлээр гарсан зөрчилийг иргэдэд хэрхэн хүндрэл багатайгаар арилгах арга зам байгааг гаргаж хэрэгжүүлэх нь чухал юм.
Үүнээс гадна УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь хийх нь сонгуульд иргэдийн оролдцоо нэлээд их байх юм гэсэн судлаачдын дүгнэлт гарч ирээд байна. Энэ талаар ч хуулийн төсөл УИХ-д оруулах гэж байгаа тухай хэвлэл мэдээллээр нэгэнтээ цацагджээ.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооноос бусад аймгийн Ардчилсан нам болон бусад намуудад Орон нутгийн сонгуулийн хугацааг өөрчлөх, орон нутгийн шудрага сонгуулийн төлөө хамтарч ажилллах УРИАЛГА гаргалаа.
Энэ нь УИХ-ын сонгуулиас гадна Орон нутгийн сонгууулийг шудрага, ил тод байдлыг хангаж явуулах, Орон нутгийн Өөрөө удирдах байгууллага нь жинхэнэ олон түмний төлөөлийн байгууллага болгоход чиглэгдэнэ. Хугацааг өөрчлөх гол үндэслэлүүд нь:

1. Орон нутгийн сонгууль явагддаг хугацаа / 10-р сарын 2 дахь долоо хоногийн ням гариг / нь сонгогчдын ирц идэвхийн хувьд хамгийн тохиромжгүй хугацаа.

  • Цаг агаарын тааламжгүй нөхцөлд явагддаг. Хөдөө орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажил эхлэж, цаг агаар хүйтэрч эхлэдэг тул сонгогчын ирц ихээхэн буурдаг
  • 18-23 насны залуучууд сонгуульд оролцоо муу, Оюутны хичээлтэй үе, цэрэг таталт гэх мэтээр оролцоо багасадаг тул хүчээр санал өгүүлэх явдал их байдаг.
  • Ядуу амжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэд хүүдийнхээ хичээлийн бэлтгэл, оюутны төлбөрийг олох, өвлийн хоол хүнс, түлш бэлдэх зэргээр гар аргаар алт олборлохоор өөр аймаг, сумын нутагруу ихээр шилжин явдаг.

2. Намуудын төлөвшин хөгжих тэдний улс эх орныхоо төлөө оруулах хувь нэмрийг боогдуулж байна.

  • Нам хөгжих, төлөвших хөрс суурь орон нутгийн сонгууль хэр шудрга явагдахаас шалтгаална.
  • Ямар ч нам сонгуульд яллаа гэсэн тэдний үйл ажиллагааг НӨУБ хэрхэн дэмжихээс ихээхэн зүйл хамаарна.
  • Орон нутгийн сонгуулийн нэг намын МОНОПОЛЬ байдал нь аймаг сумдын удирдлагуудын түвшинд цус ойртох , орон нутагт бусад нам өөр үзэл бодол бүхий хүмүүсийг хавчин гадуурхах явдал хэрээс хэтэрч байна.

3. Орон нутгийг засаг захиргааны үйл ажиллагааг доголдуулж байна.

  • УИХ-ын сонгуулийн дараа энэ сонгуульд ялагдсан хүн намын бодлогоор аймаг нийслэлийн засаг дарга болох явдал газар авч байгаа нь орон нутгийн засаг захиргааг удирдахдаан хоноцыг сэтгэлээр хандах явдах ихээхэн газарр авч байна.

4. Орон нутгийн сонгуульд шудрага ёс алдагдаж олон түмний хяналт үгүйлэгдэж байна.

  • Орон нутгийг сонгуульд иргэдийн ирц сул байгаа нь НӨУБ нь нийт олон түмний төлөөлийн үүрэг чадвараа алдаж байгаагийн нэг илрэл.
  • Сонгуулийн хэсэг хороонд нам бус нэрээр ажиллаж байгаа хүмүүс аль МОНОПОЛЬ намын дор ажиллаж сонгуулийн хэсэг хороог толгойлон дарамтлах, санал худалдах авах зэрэг бусармаг үйлдэл газар авсан.
  • Эдгээрээс үүдэн иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдөх үндэс болж байна.
  • Орон нутгийн сонгуульд гарч байгаа эрх баригч нам сонгогчдын нэрсийн жагсаалыг өөрт ашигтайгаар өөрчлөх
  • Орон нутгийн сонгуулийн тухай хууль амьдралд хэрэгжихгүй, намуудын хяналт тавих, УИХ-ын сонгуультай ойролцоо болгоход ихээхэн зардал шаардлагатай болсон.
  • Нас барсан хүний өмнөөс санал өгүүлэх / 2004 оны УИХ-ын сонгуульд 24000 гаруй нас барсан хүний өмнөөс санал өгүүлсэн/ зөрчил гарч байсан. Энэ нь орон нутгийн сонгуульд даамжич бүр ч хяналт алдагддаг.

Эдгээрээс үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн намын байгууллагуудыг дараах дараах зүйлүүд дээр дор бүрнээ тунгаан бодож үзэл бодлоо нэгтгэн шударга үнэнийй төлөө дуу хоолойгоо нэгтгэн дараах ажлуудыг хийхийг уриалж байна.

  1. Дээрх үндэслэлүүдээр аймаг нийслэлийн нам, орон нутгийн намуудтай санал бодлоо солилцон нэгдсэн байр сууриа илэрхийлэх
  2. Орон нутгийн сонгуулийн хугацааг УИХ-ын сонгуультай хамт хийх эсвэл түүнээс өмнө явуулах нөхцөл бүрдүүлэхэд аймаг нийслэл цаашид улсын түвшинд дуу хоолойгоо нэгтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргаж, УИХ-д хандах, / 2008 оны 04 сарын 01 ээс өмнө/.
  3. Сонгуулийн тохиромжтой хугацааг нийт олон түмний болон намуудын саналын үндсэн дээр тогтоох
  4. Орон нутгийн хууль амьдралд хэрэгжихгүй, нийцэхгүй байгаа шалтгаануудыг судлан хамтын баримт бичиг боловсруулах
  5. Орон нутгийн сонгуулийн хэсэг, хороог шудрага ажиллуулах орон нутгийн шудрага, ил тод сонгуулийн төлөө хамтарч ажиллахыг УРИАЛЖ байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ

No comments: