Sunday, November 19, 2006

УИХ бол музей




УИХ-ын танхимд орж үзнэ гэдэг энгийн хүн танд бараг л боломжгүй. Та нэвтэрч орохын тулд сарын өмнө УИХ-ын тамгын газар өргөдлөө өгөх хэрэгтэй. Хүлээсэн өдөр ирлээ. Та их юм санасны хэрэггүй. Сэргэлэн хүн аппарат авч ороод Есөн хөлт цагаан тугын өмнө зургаа авхуулна. Гэхдээ дариухан танхимд орох хэрэгтэй. Та УИХ-ын эрхэм гишүүдийг амьдаар нь дээрээс нь харах болно. Та энд үсрээд л 10 минут түүнээс бага хугацаанд байх ёстой. Яагаад гэвэл "Таны хугацаа дууссан тул та гар "гэж харуулууд шаардана. Хуралдаан эхлэхээс өмнө орвол УИХ -ын дарга таныг орж ирж хуралдаан сонирхох гэж байна гэж зарлаж магадгүй. Энэ нь бөөн аз завшаан юм. Энэнээс илүү мэдэхийг хүсээд ч нэмэргүй. Дуугуй л гарахаа бод. Учир нь УИХ бол музей.

4 comments:

zulaa said...

Үнэхээр УИХ музей шиг юм билээ.Гэхдээ яах вэ? орж үзлээ. Дэлгэрмаа багшдаа баярлалаа.

Р.Амартүвшин said...

их хуралд орж үзнэ гэдэг нь уг нь их сайхан зүйл гэхдээ монголчууд музей байдлаар танилцах нь даанч тоогүй юм шиг санагдаж байна. чиний бодол чамдаа зөвшүү гэхдэээ

BANNERET-1 said...

их хурлын тухай танилцуулсан нь яүгээр санагдлаа. харин монгол улс их хурлаа монгол хүндээ музей байдлаар танилцуулж байгаа нь даанч тоогүй гэсэн бодол төрч байна шүү найз минь

SAAK said...

Би чбас чамтай адилхан нервтсэн. Үнэхээр ЗГ ордон хүнд суртлаасаа салмаар юм