Friday, December 01, 2006

Monday, November 27, 2006

Ангийхандаа


2006-11-28 Өнөөдөр бид шалгалтаа өгөөд ид дундаа байна. Та нартаа амжилт хүсье. Шалгалт дараа дараагаар маш шахуу байгаа ч бид шалгалтаа өгсөөр л байна. Хоёр хоногын дараа шалгалт дуусна. Тараад бүгд зорьсон ажилаа амжилттай хэрэгжүүлээрэй.

Sunday, November 19, 2006

УИХ бол музей




УИХ-ын танхимд орж үзнэ гэдэг энгийн хүн танд бараг л боломжгүй. Та нэвтэрч орохын тулд сарын өмнө УИХ-ын тамгын газар өргөдлөө өгөх хэрэгтэй. Хүлээсэн өдөр ирлээ. Та их юм санасны хэрэггүй. Сэргэлэн хүн аппарат авч ороод Есөн хөлт цагаан тугын өмнө зургаа авхуулна. Гэхдээ дариухан танхимд орох хэрэгтэй. Та УИХ-ын эрхэм гишүүдийг амьдаар нь дээрээс нь харах болно. Та энд үсрээд л 10 минут түүнээс бага хугацаанд байх ёстой. Яагаад гэвэл "Таны хугацаа дууссан тул та гар "гэж харуулууд шаардана. Хуралдаан эхлэхээс өмнө орвол УИХ -ын дарга таныг орж ирж хуралдаан сонирхох гэж байна гэж зарлаж магадгүй. Энэ нь бөөн аз завшаан юм. Энэнээс илүү мэдэхийг хүсээд ч нэмэргүй. Дуугуй л гарахаа бод. Учир нь УИХ бол музей.

Thursday, November 16, 2006

Миний тухай



Тавтай морил. Тантай танилцах таатай байна. Би хүний хань, хүүхдийн ээж, хүмүүний сайхан анд. Харахад дэгжин биш ч цэмцгэр, ярилцахад хямсгар биш энгийн ч цаанаа л нэг нуугдмал хүний анхаарал татахуйц байх миний имиж.

Thursday, November 09, 2006

Танд мэдээллэх нь.




Олон улсын эдийн засгийн бодлого Монголд

Эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын өвөрмөц онцлог бүхий хоёр их гүрний хооронд оршдог, далайд гарцгүй, эх дэлхий зах зээлээс алслагдсан байдал нь манай орны олон улсын харилцааны онцгой хүчин зүйл билээ. 1992 онд Монгол улсын Үнсэн хуулийн 5-р зүйлд "Монгол улс эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага,өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэж заасан нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, даяарчлалын бодлогод түшиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Монгол улс ба Дэлхийн банкны хамтын ажиллагаа

АНУ-ын Вашингтонд төвтэй Дэлхийн банк нь хөгжиж байгаа орнуудад, хөрөнгө техникийн туслалцаа үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд дэлхий дахинд хийгдэж буй төсөл, хөтөлбөр, санаачлагуудын тухай мэдээллээр хангагддаг.Монгол улс 1991 онд дэлхийн банкны гишүүн болсон. Хуучин ЗХУ-аас үзүүлж байсан тусламж дэмжлэг зогсож, эдийн засаг, худалдааны тогтолцоо задран унасны улмаас 1989-1990 онд болсон гадны нөлөөллийн дараа Монгол улсын эдийн засаг бүхэлдээ тэнцвэрт байдлаа алдаж хямарч эхэлсэн билээ. Тэр үед Дэлхийн банкны бүлгийн Олон улсын асиоциаци төлбөрийн тэнцвэр, эдийн засгийн удирдлагыг сайжуулах хөтөлбөрийг анх санал болгосон юм.
Дэлхийн банкны үйл ажиллагаа нь өргөжин тэлж
  • Ядуурлыг бууруулах
  • Дэд бүтцийг сэргээх
  • Санхүү , үйлдвэрлэлийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх зэрэг олон салбарийг хамарч хөнгөлттэй зээл тусламж олгож байна.
Манай улс Дэлхийн банкны Хятад,Монголын газар хамрагддаг байснаа Дэлхийн банкны 1997 оны бүтцийн өөрчлөлтөөр Зүүн Өмнөд Азийн орнуудын асуудал хариуцсан газарт харъяалагдах болсон.
1998 -2000 оны Монгол улстай хамтран ажиллах сратегийн баримт бичгийг 1998 оны 06 сар 02 нд Дэлхийн банкны Зөвлөлөөр баталсан. Энэ стратегийн баримт бичиг нь зах зээлийн эдийн засгийн шилжилтийг дуусгах , амжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад зээлийн болон зээлийн бус үйлчилгээ үзүүлэх замаар Засгийн газрыг дэмжих , түүнээс гадна макро эдийн засгийг тогтворжуулж бүтцийн шинэчлэлийг хийснээр Монгол улсын өсөлтийг хангах зорилготой байв. Энэхүү баримт бичгийн үйлчлэх хугацаа 2000 онд дууссан.
2004 оны 04 сарын 29 нд дараагийн шатны баримт бичгийг батлан гаргасан. Энэ баримт бичгийн хэрэгжих хугацаа нь 2004-2007 онд хэрэгжинэ.
Баримт бичгийн гол зорилго нь : Шилжилтийн үйл явцыг дэмжих, төсвийн нөөц бололцоо, хөгжлийг дэмж₮их. ядуурлыг бууруулах, зорилгод нийцүүлэн төрийн салбарын удирдлагын шинэтгэлийг явуулах, хот, хөдөөнийн ядуу иргэдийн хооронд үүсч буй зөрүүтэй байдал, эмзэг байдлыг бууруулах, банкны нөөц бололцоог үр дүнтэй, хянаж болохуйц үр нөлөө гаргахад чиглүүлэхийн төлөө хөгжлийн бусад түншүүдтэй хамтран ажиллахад оршино.
Дэлхийн банк манай улсад жилд дунджаар 25-30 сая америк долларын хөнгөлттэй зээл олгодог .1991 оноос эхлэн эдийн засаг, төсөв, санхүү, дэд бүтэц , нийгмийн салбарын төсөлд зориулан Монгол улс ба Дэлхийн банкны хоорондын хөнгөллөттэй зээлийн 19 гэрээ хэлэлцээрт гарын үсэн зурсан.